Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутгийн томилолтоо Хэнтий аймгаас эхлүүлж байна. Тэрээр дөнгөж сая Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нарын гишүүд, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ИТХ-ын дарга Л.Батсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
Хэнтий аймаг сүүлийн жилүүдэд улсын төсвийн орлогыг даван биелүүлж, аймгийн төсөвт хэмжээндээ нийцүүлэн төрийн үйлчилгээгээ үзүүлж байгаа гэдгээ албаныхан уулзалтын эхэнд тодотгов. Цаашид Хэнтий аймаг орон нутагтаа хүнсний хэрэглээний ногоогоо бүрэн тариалах, мал аж ахуйгаа зохистой байдлаар өсгөн нэмэгдүүлэх, аймгийн төвийн орон сууцны үнийг буулгах зэргээр ард иргэдийнхээ амьдралд анхааран ажиллаж байгаа аймгийн удирдлагууд тодотгож байна.