Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалт өнөөдөр Сүхбаатар аймагт үргэлжилж байна.
Төрийн тэргүүнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат нарын албаны хүмүүс угтаж, Цэргийн хүрээ жагсан, Ерөнхийлөгч Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг, орон нутгийн асуудлаар санал солилцов.
Сүхбаатар аймгийн эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, уул уурхай бөгөөд нутгийн шилмэл омгийн Баяндэлгэрийн улаан ямаа, Эрдэнэцагааны үзэмчин хонь, Түмэнцогтын махны чиглэлийн үхэр, хурдан удмын адуун сүрэг зэрэг байдаг бол цайр, зэс молибден, хүрэн нүүрс, хайлуур жонш зэрэг уул уурхайн орд газрууд аймгийн эдийн засгийн хөшүүрэг болдог.
2017 оны эцсийн дүнгээр тус аймагт 18 мянган өрх, 61.3 мянган хүн суурин амьдарч, тэдний 10.1 мянган өрх, 55 аж ахуйн нэгж, байгууллага нийтдээ 3.5 сая толгой мал тоолуулжээ.
Одоо Төрийн тэргүүн Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт иргэдтэй уулзаж байна.