Эрдэнэт хотод 20 гаруй хүүхэд хөл, гараа хөлдсөн байдалтайгаар яаралтай түргэн тусламжийн төвөөр үйлчлүүлсэн байна. Тодруулбал даваа гаригт сурагчдын амралт дуусч хүүхдүүд хичээл нь эхэлсэн. Энэ хугацаанд БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 20 гаруй хүүхэд гар, хөлөө хүйтэн жаварт хайруулж, зарим нь хөлдөөсөн байдалтай хандсан бөгөөд гурав нь гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа аж. Дээрх хүүхдүүд орой сургууль тарсны дараа автобус хүлээж байгаад ийнхүү гар, хөлөө хөлдөөсөн нэгдгийг албаныхан хэллээ. Тус тасагт өдөрт дунджаар 4-5 хүүхэд ийм байдалтай хандаж байгаа аж. Эдгээр хүүхдүүдий 10 гаруй нь өглөө ордог бага ангийнхан байжээ.