2017-2018 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийн өөрчлөлтийг БСШУСЯ-наас гаргажээ. Нийслэлийн бүх сурагчдын 3 дугаар улирлын амралт 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал байна. Харин аймаг, сум, тосгон, багийн сургуулийн сурагчдынхыг 3 дугаар сарын 26-наас 4 дүгээр сарын 8-ныг дуустал амрах хуваарь гаргажээ. Ингэхдээ хөдөөгийн сурагчид цагаан сараар 1 долоо хоног, мал төллөх үеэр 2 долоо хоног амрах юм байна.