“Тавантолгой түлш” компанийн шахмал түлшний нийлүүлэлт багасч, олдохгүй байна гэдгийг иргэд хэлж байна. Энэ асуудлыг тус компаниас тодруулахад “Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт хэвийн байна. Нийслэлийн 553 цэгт хоногт 3000 тонн түлш нийлүүлж байна.
Өнөөдрийн байдлаар цэгүүдийн захиалгын дагуу 2950 тонн сайжруулсан түлш нийлүүлсэн. Сар шинийн баяртай холбоотойгоор иргэд түлшээ нөөцөлж байхыг үгүйсгэхгүй” гэв.
Түлшний цэгүүдэд 25 кг-тай нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдаалж байгаа. Үнэд өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй гэдгийг албаныхан мэдээлж байсан юм.