Цагдаа нарын цалинг нэмж, илүү цагийн мөнгийг олгодог болгох талаар “Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп”-т яригдсан байна. Тодруулбал, Цагаан сарын баярын өдрүүдэд цагдаа нарыг ажиллуулдаг мөртлөө цалинг нь бүх нийтийн амралтад тооцож өгдөггүй, Бямба, Ням гаригт ажиллуулдаг боловч цалинг нь тооцож олгодоггүй талаар алба хаагчдын эхнэрүүд хөнджээ. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар группийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзахаар болсон байна.
Тэрбээр энэ талаар цахим хуудаснаа “Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин хангамж тааруу нь үнэн. Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн хэлж буйг ойлгож, хүлээн авч байна. Төрийн албан хаагчдын цалин хангамж, ялангуяа цагдаагийн албан хаагчдын цалин хөлс, ажиллах орчин, хангамжтай холбоотой эргэж харах асуудал цөөнгүй бий. Цагдаагийн байгууллагад хийх шинэчлэлийн ажлуудын нэг хэсэг нь энэ асуудал байх ёстой. Группийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзана. Нөхцөл байдлын сонсоно” гэжээ. бичжээ.