Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 1230 тохиолдол батлагджээ. Илэрсэн тохиолдлын 602 нь Улаанбаатарт, 628 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Орон нутгаас хамгийн олон тохиолдол Өмнөговь (116), Дорноговь (90) аймгуудад бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19-ийн улмаас 61-80 насны гурван хүн нас баржээ. Улсын хэмжээнд уг өвчнөөр нийт 2065 хүн нас бараад байна.
Нийт 5800 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 582 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 53 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй 21606 хүн байгаа ажээ.
Архаг хууч өвчтэй болон Ахмад настай хүмүүс хүнд тусах эрсдэл маш өндөр байна.