Ш.Сайхансамбуу шинэ нам байгуулжээ. Тодруулбал, тэрбээр Ардын чуулган намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгчээ. Энэ талаар Улсын дээд шүүхийн албан мэдээнд “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр товлогдлоо. Хуралдаанаар Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын Төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх хүсэлтүүдийг тус тус хэлэлцэнэ” гэжээ.
Ш.Сайхансамбуу нь 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд тэрбээр анх МАН-ын гишүүн байгаад намаасаа салан тусгаарлаж, Үнэн ба зөв намыг үүсгэн байгуулж байв. Гэвч Үнэн ба зөв намаа “тэмцэгч” А.Отгонбаатарт өгчихсөн, нэг хэсэг улс төрөөс хөндийрөөд байсан. Тэгвэл Ш.Сайхансамбуу нь улс төрд эргэн ирэхээр шийдсэн үү дахиад л нам байгуулахаа Улсын дээд шүүхэд ханджээ.