Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд нийт 139479 тн шатахууны нөөцтэй байгаа юм. Үүнээс А-80 автобензин 11845 тн, АИ-92 автобензин 38425 тн, дизелийн түлш 83337 тн буй юм байна.
Тодруулбал, улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 71, дизелийн түлшний 30 хоногийн, нийслэлд 74494 тн буюу АИ-92 автобензиний 23, дизелийн түлшний 40 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа ажээ.
Өнгөрсөн оны сүүлийн сард улсын хэмжээнд нийт 117262 тонн шатахууны нөөцтэй байв. Үүнээс А-80 автобензин 10808 тонн, АИ-92 автобензин 40579 тонн, дизелийн түлш 58761 тонн байсан. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд АИ-92 /95,98/ автобензиний 36 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 60063 тонн буюу 27 хоногийн нөөцтэй байжээ.