2022 оны хоёрдугаар сар 28 хоногтой билээ.
“Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 2-ны Лхагва гарагт тохионо. Хуульд зааснаар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амраад шинийн 4-нд ажил, сургууль хичээл ордог. Энэ жилийн хувьд Цагаан сарын баярын амралтын өдрүүд хоёрдугаар сарын эхний долоо хоногт үргэлжлээд 7-ноос хэвийн горимдоо орох нь.
Харин сараар нь авч үзвэл хоёрдугаар сар 28 хоногтой тул монголчуудын хувьд ажлын 17 өдөртэй байх юм байна.
Хоёрдугаар сард сурагчдын амралт дуусах ч Омикрон хувилбарын тархалтаас шалтгаалан танхимаар хичээл эхлэх эсэх талаар тодорхой шийдвэр одоогоор гараагүй байна.
Өндөр жил буюу дөрвөн жилд нэг удаа тохиодог 29 хоногтой хоёрдугаар сар 2020 онд тохиож байжээ.
Манай улсын хэмжээнд хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2,314 иргэн байдаг аж.