Өвлийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах Бээжингийн хорооноос аравдугаар сарын 4-ний өдөр ТАСС агентлагт мэдээлснээр, ОХУ-д үйлдвэрлэсэн Covid-19-ийн эсрэг вакциныг тариулсан тамирчдыг 2022 оны өвлийн наадамд оролцохыг зөвшөөрсөн байна.
Орос улсын хэмжээнд одоогийн байдлаар COVID-19-ийн таван вакцин бүртгэгдээд байна. Үүнд нь Гамалейн нэрэмжит тархвар, микробиологийн үндэсний судалгааны төвөөс зохион бүтээсэн “Спутник-V” ба “Спутник Light”, улсын вирус судлал, биотехнологийн судалгааны төвөөс бүтээсэн “EpiVacCoron”a ба “EpiVacCorona-N”, Чумаковын нэрэмжит Дархлаа судлалын холбооны эрдэм шинжилгээний төвөөс “CoviVac” зэрэг вакцин бүртгэгдсэн. Эндээс “Sputnik Light” нь нэг тунгийн бүүстер вакцин юм.
Өвлийн 2022 оны Олимпийн наадам БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо хоёрдугаар сарын 4-20-нд болох бол паралимпийн өвлийн наадам гуравдугаар сарын 4-13-нд болно. ОХУ-ын олимпийн шигшээ баг нэгдүгээр сарын 25-нд онлайн хэлбэрээр Путинтэй уулзалтыг хийхээр төлөвлөжээ.
“Гэсэн хэдий ч БНХАУ-д спортын тэмцээнд оролцох бүх тамирчдад тавих хатуу дүрэм журам, омикронтой холбоотой сүүлийн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ уулзалтыг онлайн хэлбэрээр хийх болно” гэж Песков нэмж хэллээ.