Өнөөдрийн байдлаар манай нийт 4028 иргэн Казахстанд амьдарч, ажиллаж байна. Үүнээс 1383 хүн хууль ёсны дагуу, 1600 хүн хууль бусаар оршин сууж, нийт 1045 оюутан сурч байгаа аж. Түүнчлэн давхар иргэншилтэй байж болзошгүй 500 гаруй хүн байгаа тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлж байна.
Казахстан Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Консулын газрын шуурхай утсанд холбогдсон иргэд одоогоор байхгүй гэдгийг албаныхан өглөө.
Иймд Гадаад Харилцааны Яамны зүгээс үйл явдлын байдлыг үргэлжлүүлэн анхааралтай ажиглаж байгаа бөгөөд жагсаал, цуглаан болж буй газруудаар шаардлаггүй тохиолдолд явахгүй байхыг Тус улсад байгаа иргэддээ анхааруулж байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой яаралтай туслалцаа, зөвлөгөө авах бол Нур Султан дахь Элчин Сайдын Яамны +77172266773, +77055840628, +77051395535 болон Консулын газрын 83042222 дугаарын шуурхай утсаар холбогдох барих боломжтой.