Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр 795 хүн Covid-19-өөр халдварласан нь батлагджээ.
Эүүл Мэндийн Яамны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 19 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 339 нь Улаанбаатар хотод, 212 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас хоёр иргэн нас барснаар нийт нас барсан хүний тоо 1994-д хүрэв. Өнөөдрийн байдлаар халдвартай 2843 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 25 хүний биеийн байдал нэн хүнд байна. Хөнгөн хэлбэрийн оноштой 5352 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.
Нийт хүн амын 28.5 хувь нь буюу 926184 хүн нэмэлт 3-р тундаа хамрагджээ.