“Хар сарнай” хамтлагийн ахлагч, дуучин С.Амармандах коронавирусийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаанд зориулж ЭМЯ-нд 30 сая төгрөг, 1500 ширхэг амны хаалт хандивлалаа. Тэрбээр хандиваа дөнгөж сая ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэлд гардуулав.
С.Амармандах “Коронавирусийн халдварын эсрэг өдөр, шөнөгүй ажиллаж, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж буй алба хаагчдаараа бахархаж байна. Монголчууд эвийн хүчээр энэ аюулт өвчнийг дарж чадна” гэлээ.