БНСУ-д Коронавирусийн халдвар хурдацтай тархаж байна. Өглөө халдвар авсан хүний тоо 556 байсан бол 16.00 цагийн байдлаар 602-т хүрч, нас барсан хүн 5 боллоо. Тиймээс БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин улс орон даяар онц байдал зарлажээ.
Энэ нь коронавирусын халдвар Солонгосын өнцөг булан бүрт хурдацтай тархан хяналтаас гарч байгааг илтгэж байгаа юм.