ЕРӨНХИЙ САЙД БЭРХ ТОСГОНД
Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын танхимын гишүүд, аймгийн Засаг дарга, яамдын референтүүд, зарим агентлагийн дарга нар, БЭРХ тосгонд ажиллаж байна.
Бэрх дулааны станцын нөхцөл байдалтай танилцаж, шинэчлэх, зураг төсөл, ТЭЗҮ-ийг ЗАСГИЙН ГАЗАР-т хүргүүлэхийг хүслээ.
Мөн Засгийн газрын тэргүүн У.ХҮРЭЛСҮХ, ЗГХЭГ-н дарга, УИХ-н гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭ, БСШУС-н сайд Ё.БААТАРБИЛЭГ, УУХҮ-ийн сайд, Эрчим хүчний сайд нар БЭРХ тосгоны ард иргэдтэй уулзаж уулзаж, Засгийн газрын бодлого, шийдвэр, ажлаа тайлагнаж байна.
Уулзалтаар У.ХҮРЭЛСҮХ сайд би “Хэнтийчүүдийнхээ итгэлийг зүтгэлээр хариулах болно” хэмээгээд 5.7 тэрбум төгрөгийн өртөгтэй ШИНЭ ДУЛААНЫ СТАНЦ-ыг 2020 оны улсын төсөвт суулгана гэдгээ мэдэгдлээ. Харин Л.Оюун-Эрдэнэ сайд бэрхчүүдийг Засгийн газраас бодлогоор анхаарч буйг дуулгаад, хөл бөмбөгийн сум дундын талбай 150 сая төгрөг, Чингис хот- Бэрхийн чиглэлд хатуу хучилттай зам тавих, ЕБС-ийг ОУ-н стандартад нэвтрүүлэх, сургуулийн дотуур байр 1.5 тэрбум төгрөг, шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж, Эрчим хүчний шугамыг солих 2.4 тэрбум төгрөгөөр шийдвэрлүүлж буйгаа мэдэгдлээ.