Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбын урилгаар Бидний цөөхөн Монголчууд зорилтот төслийн баг тус аймагт 8 хоногийн турш ажиллаа. Энэ хугацаанд тэд нийт 2275 км зам туулж 10 суманд ажиллан улс, аймгийн аварга малчид, багш, эмч, спортын гавъяатан гээд сум орон нутгийнхаа нэрийн хуудас болсон иргэдийг алдаршуулан шууд нэвтрүүлэг бэлтгэн хүргэж байсан юм. Тэдний нэг Биндэр сумаас төрөн гарсан аймгийн Аварга малчин Н.Идэрбатынд хийсэн нэврүүлгийг уншигч танд хүргэж байна.