Говь-Алтай аймгийн хэмжээнд 2019 оны нэгдүгээр сарын байдлаар нийт 38 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 9 буюу 23.6 хувийг хулгайн хэрэг эзэлж байна. Эдгээр нь бүгд хувийн өмчийг хулгайлах гэмт хэрэг хэмээн бүртгэгджээ. Хулгайлах гэмт хэргийн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад таваар өсчээ.
Тус аймагт 2018 онд нийт 203 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 49 буюу 24.1 хувь нь хулгайлах, үүнээс 40 буюу 81.6 хув нь хувийн өмчийг хулгайлах гэмт хэрэг байна.
Та эд хөрөнгөө алдаж, хохирсныхоо дараа Цагдаагийн байгууллагад хандахаасаа илүү аюулгүй байдлаа урьтаж хангах нь чухал бөгөөд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалахад ашиглаж болох дэвшилтэт техник, технологийг ашиглан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэхийг тус аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.