УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилсон. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигчийг тодруулж, томилох шаардлага үүссэн билээ.
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, байнгын хороо, чуулганаар ЗГХЭГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэнэ.
Үдээс хойш Удирдах зөвлөл дахин хуралдаж Зам тээврийн хөгжлийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд сайдын нэрийг тодруулна гэх мэдээлэл байна.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
- 2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
- 2008 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
- 2008 онд Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
- 2011 онд Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
- 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
- 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
- 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал
- 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
- 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ШАГНАЛ:
2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
ГАДААД ХЭЛ:
Англи, Орос