Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тэргүүтэй ажлын хэсэг Баян-Овоо суманд ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Ганбямба, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Баян-Овоо сумын ИТХ-ын дарга Д.Ганбаатар, Засаг дарга Д.Баянмөнх нар тус сумын иргэний танхимд уулзлаа.
Орон нутгаас онцлог ажлууд, 2019 оны бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар, сумын ЕБС-ийн шинэ дотуур байр, малчдын аравтын бүлгийн ажлаас танилцуулж, суманд инженерийн шугам тавьж эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас санхүүжилт хүслээ. Үүнд, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх, би анх парламентад сонгогдохдоо энэ тойргоос сонгогдож, Баян-овоочууд 32 настай залууг УИХ-д итгэл хүлээлгэн илгээж байлаа. Тиймээс би Баян-Овоочууд, хэнтийчүүдийн илгээлт. Тэр сонголт бол МУ-ын 30 дахь ерөнхий сайдыг сонгосон сонголт юм гэдгийг онцлоод, сумын инженерийн шугам өргөтгөх зориулалтаар 350 сая төгрөг шийдвэрлэхээ мэдэгдлээ.