Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё үргэлжилсээр байна. Энэхүү башёд “Буур” Жамъян аваргын зээ хүү улсын харцага Гэлэгжамцын Батбаярын хүү Ёошояма Б.Анхбаяр санданмэ зиндааны 36-с барилдаж качикоши хийжээ. Тэрбээр 4 даваа, 2 унаатай байгаа бөгөөд нэг барилдаан үлдээд байна. Тэрбээр Харү башёд Макүшита зиндаанд барилдахаар болжээ. Баяр хүргэе.