Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн-Монгол” ОУБ, МУЗН, “Жайка” олон улсын байгууллагатай хамтран “Бэлэн бай”, “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч Бэлэн” сургалтын багцийг боловсруулан, гамшгаас хамгаалах сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна.
Энэхүү сургалтын багцийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, 9 дүгээр цэцэрлэгийн багш, ажилчдад гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах танхимын болон гал унтраах дадлага сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургалтад 40 орчим багш, ажилчин хамрагдаж, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын сургагч багшийн гэрчилгээтэй болоод байна.
Ингэснээр гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, аюул, эрсдэлгүй орчинд аж төрөх мэдлэг боловсролыг бусдад түгээх боломжтой боллоо.