Хонг Конгд 27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-нд болж, 21 орны 260 гаруй тамирчин 10 төрлөөр гурван өдрийн турш оюун, ухаанаа өрсөлдүүллээ.
27 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр Монголын Оюун Ухааны Академи, Ажнай Корпорацийн тамирчин, ОУ-ын Их Мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам “Хоёртын тоолол” төрөлд 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар дэлхийн дээд рекордыг шинэчлэн тогтоож 2018 оны Геннисийн номонд бичигдэхээр болсон баяр мэдээг дуулгалаа.