Мягмар гарагт Францын нийслэл Парис хотноо ахлах сургуулийн сурагчид Ерөнхийлөгч Эмманюэль Макроны боловсролын бодлогыг эсэргүүцэн жагссан байна.
Сурагчдын холбоодын зохион байгуулсан уг жагсаал цуглаанд олон зуун сурагч оролцсон байна. Жагсагчид “Декарте” гудамжинд цуглаж, Э.Макроныг эсэргүүцсэн уриа лоозон барин алхжээ.
Ахлах сургуулийн сурагчид хоёр долоо хоног орчмын өмнөөс Францын олон хотод жагсаал цуглаан өрнүүлж эхэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт болсон “Хар мягмар гараг” нэртэй жагсаалд улс даяар 450 гаруй сурагч нэгдсэн байна.