Улаанбаатар хот дахь агаарын чанарыг хянадаг харуулуудын мэдээг хүргэж байна. Даваа гарагийн өглөө 08.00 цагийн байдлаар Зуун айл орчимд 252 буюу бохирдол хамгийн их байгаа бол хотын төв баруун дөрвөн зам дахь харуул 209-ийг зааж бохирдлоороо удаалж байна.
Харуулуудыг ажиглахад Улаанбаатар хотод хэмжээнд 10.00-11.00 цагийн орчимд агаарын бохирдол оргилдоо хүрдэг. Агаарын бохирдол ихтэй үед РМ-2 шүүгчтэй амны хаалт зүүж заншихыг Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд зөвлөсөөр байна.