“Төмс, хүнсний ногооны стандартуудыг шинээр боловсруулах болон хянах, шинэчлэх” хэлэлцүүлгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол ногоо төсөл хамтран зохион байгууллаа.
Стандартыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн дөрвөн багийн гишүүн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, шинээр хүнсний ногооны 13 стандарт, шинэчлэх 16 стандарт, төмсний 3 стандартын төслүүдийг хэлэлцэн, санал, дүгнэлт гаргасан юм. Стандартуудыг эцэслэн боловсруулж, дахин хэлэлцэх ажлын хэсгийн хурал 12 дугаар сарын 18-нд болно.