УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг нэр бүхий гишүүд тавьж, хуралдаанд оролцохгүй байгаагаас парламент гацаад байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн байр суурийг сонсоход:
-Өнөөдөр УИХ-ын даргыг огцруулна гээд тэмцээд байгаа нөхөд бүгд эрүүгийн хэргийн хавтаст хэрэг үүсгэн шалгагдаж байгаа юм билээ. Ямар ч гэмт хэрэг хийгээгүй хүнийг зохиомол хэрэг үүсгэснийг шударга бүсийн хонгил гэнэ. Түүнээс бус нэг хулгай хийсэн хүнийг нөгөө хулгай хийсэн хүн нь барьж, хорих гээд байвал ямар хонгил гэх үү. ЖДҮХС-гийн зээлийг эхнэр нь зээл аваад, зориулалтаар нь зарцуулсан бол ёсзүйгүй юм гэж харна. Гэтэл нэг нь найздаа ЖДҮХС-гаас зээл авч өгөөд дундаас нь шагнал авчихсан байна. Түүнээс бус тойргийн сонгогчид УИХ-ын гишүүндээ хандан туслаач гэдэг. Сонгогчдодоо туслах үүднээс гарын үсэг зураад бичиг явуулах тохиолдол байдаг. Гэтэл дээрх зээлийг авч өгөхдөө, тухайлбал, 500 сая төгрөгийн зээл авч өгөөд 56 саяыг нь шагналд авчихсан байна. Дараагийнх нь хүний мөнгийг гурван хүүтэй аваад, 50-60 хувийн хүүтэйгээр мөнгө угаасан байна. Сайд томилсны дараагаар мөнгө угаасан гурван хүний нэрийг оруулж ирэхэд бэлэн болсон байна. Нийслэлийн прокурор дээр яллах дүгнэлт бичигдсэн байна.
-Хэн хэн мөнгө угаасан хэргээр шалгагдаж байгаа вэ?
-Та нар өөрсдөө ол. Би шүүгч биш. Сайдын томилгооны дараагаар бүрэн эрхийг нь эгүүлэн татахаар бичиг өгөх юм билээ.
-УИХ прокурорын саналыг хүлээж авдаггүй?
-Яагаад гэвэл бүгдээрээ барьцаалагдаад байна. Гишүүн болон гишүүний хамараал бүхий 24 хүн шууд болон шууд бусаар холбогдоод байгаа юм билээ. Тухайлбал, нүүрсний, утааны асуудлаар. Тухайлбал, БОАЖ-ын сайдын талаар янз бүрийн мэдээлэл гараад л байгаа. АТГ-ын дарга, УИХ-ын даргыг манайхан өөрсдөө томилсон. Одоо огцруулах гээд байна. Нэг нь шаардаад нөгөө нь байгаад байна. Больчих л хэрэгтэй.