МҮЭСТ ордонд MNBA үндэсний лигийн сонирхолтой нэгэн тоглолт Баянхонгор Мазаалай болон Хэнтий аймгийн багуудын хооронд боллоо. Баянхонгор аймаг энэ тоглолтыг легионер тоглогч Бен Килийг эгнээндээ нэгтгэсэн гэсэн мэдээтэй эхлүүлсэн. Тоглолтын эхний үеийн дунд хэсгээс Хэнтий аймаг онооны илүүтэй явсаар 3-р үе дууссан юм. Гэхдээ шийдвэрлэх үед Баянхонгор баг сэргэж оноог тэнцүүлж чадсан юм. Улмаар сүүлийн минутууд онооны ойролцоо явсаар эцсийн мөчид 85-82 ердөө гурван онооны зөрүүтэй Хэнтий аймаг хожлоо. Ингэснээр тэд улирлын эхний хожлоо авсан бол Мазаалай баг хоёр хожигдоод байна. Тус тоглолтод Н.Шижирбат 23 оноо 9 самбар 4 оновчтой дамжуулалт өгч байгаа тэргүүлсэн. Мөн М.Хосбаяр 15 оноо, 10 самбар, 8 оновчтой дамжуулалт өгч трипл даблд дөхсөн үзүүлэлттэй байжээ. Харин эсрэг багаас Э.Ариунболд 23 оноогоор багаа тэргүүллээ..