Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийн Хүнсний аюулгүй байдлын хяналт хариуцсан мэргэжилтэн Дарко Петрович, Мерси Кор Олон Улсын байгууллагын хөтөлбөрийн захирал Г.Энхцэцэгтэй уулзлаа.
Уулзалтаар малын болон малын түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг малчдад мессежээр хүргэдэг болох талаар ярилцаж, санал солилцож, хамтран ажиллах талаар ярилцсан юм. ОБЕГ, Мерси Кор Олон Улсын байгууллага, ЦУОШГ-тай хамтран цаг уурын мэдээллийг малчдад утасны мессежээр хүргэж байгаа аж.