Ёсзүйн дэд хорооны дараагаар чуулганы хуралдаан үргэлжлэхээр түр завсарлаад байгаа. Үүнтэй холбогдуулан гишүүн Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-УИХ-ын дарга хэлэлцэх асуудлаа танилцуулаагүй байж нэр бүхий гишүүдийг санал хураалтанд оролцуулахгүй асуудлаар Ёсзүйн дэд хороог хуралдуулахаар хурлаа хаялаа. Ёсзүйн хороо хуралдъя гээд хуралдаа ирдэггүй Б.Наранхүү гишүүн нар санаачлага гаргаж байна. Би Ёсзүйн хорооны даргад “УИХ-ын дарга М.Энхболдын “60 тэрбум”-ын асуудлаар хуралдъя гэж бичиг өгсөн. Хариу өгөөгүй. Гэтэл өчигдөр гарсан шийдвэрээр өнөөдөр Ёсзүйн хороо хуралдаж байна. М.Энхболд бол УИХ-ын дарга болохоос УИХ биш. Тиймээс би энэ бичгээ Ёсзүйн дэд хороонд өгнө” гэлээ.