Ардчилсан намын үед Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг АТГ-аас арваннэгдүгээр сарын 20 буюу өнгөрсөн долоо хоногт баривчилсан байна. Тэрбээр идэвхтэй жиргээчдийн нэг. Түүнтэй хамт М гэгчийг мөн баривчлан саатуулсан гэх мэдээлэл байгаа юм. АТГ-аас Ардчилсан намын үед хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгаж эхэлсэн байна. Уг шалтгалтаар багагүй зөрчил илэрсэн учраас О.Эрдэнэбулганыг энэ асуудлаар баривчилсан бололтой. Шинэчлэлийн Засгийн газар болон Монголбанк хамтран Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, гурван их наяд төгрөгийг үйлдвэрлэж тараасан гэж МАН-ынхан буруутгадаг. Энэ хөтөлбөрийг шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс ч бий. Улсын Ерөнхий прокурорын үүрэг болгосны дагуу томоохон төсөл хөтөлбөрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэгт АТГ-ынхан багтсан юм