Засгийн газрыг огцуулах асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрыг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцсэн. МАН-ын бүлэгт Удирдах зөвлөлөөс үүрэг өгсөн байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрыг тогтвортой ажиллуулах чиглэл өгчээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд хэвлэлийн хурал хийж Засгийн газрыг огцруулахыг байхыг уриаллаа. УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барьсан. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ч.Улаан нарын 35 гишүүн Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, огцруулахгүй байх бичигт гарын үсэг зурж. мэдэгдэл гаргасан байна.