Улс төрийг түүнд заах гээд ч хэрэггүй. Улс төрөө өөрөө бусдад тулгаад явчихдаг шулуухан зантай. Тийм ч учраас үе үеийнхээ толгойлогч, томчуудынхаа өөдөөс өрвөлзөж, сөргөж ирсэн.
-Шаардлагатай бол улсын эрх ашгийн өмнөөс зарим нэгэнд шанаа өгөх нь байх зүйл гээд тоох ч үгүй олон нийтийн хэрэгсэлээр хэлээд тавьж орхидог цөлх эр. Ярих бүү хэл дарвалзсан хэд хэдэн улс төрчдөд ил далд далбийтал нь шанаа өгчихсөн удаатай. Гэхдээ тэр энэ удаа андуурсан эсвэл омголон зан нь өнөөдрийн өрсөлдөгчөө хэт бага үнэлээд байх шиг харагдаад байгаа юм. Энэ удаа бол ганц нэг улс төрчтэй хийж байгаа тэмцэл биш бүхэл бүтэн тогтолцоотой тэмцэж байгаагаа ойлгож байгаа болов уу? Урьдынхаас дэндүү илүү том тоглоом, том хүчний өөдөөс гар зангидаж орхилоо. Түүнийг ганц нэг улс төрчидтэй хийж байгаа тэмцэл гэж харах нь дэндүү цээлгүй жижиг орон зай. Харин ч улс орныхоо эрх ашгийн төлөө “Том толгойлон” зүтгэсэн өнгөрсөн нэг жил түүнд энэ үйлдэлийг яаран хийх шийдвэрт хүргэж орхисон хэрэг л дээ. Шалтгаан нь тэр олон зүйл дээр “Том толгой” гаргаж ирсэн. Монголын газрын тосыг боловсруулах үйлдвэрийг өмнөд хөршийн эрх ашгаас төөрүүлэн өрсөлдөгч орон Энэтхэгүүдтэй хамсарч эхлүүсэн. Өвс хадлан, амьд мал өмнө зүгт гаргахыг бас л ТОМ ТОЛГОЙЛОН хориглосон. Монгол газар шороонд дураар тариалан эрхлэх боломжийг нь хааж бүс нутгийг нь зааж өгч хязгаарлан ТОМ ТОЛГОЙЛСОН. Тэр Мөнх-Оргил шиг далай ламын айлчлалыг цуцлаж пялдаг загнаагүй. М.Энхболд, Ц.Элбэгдорж нар шиг төр шашин хоёрт нь хүж БАРЬЖ сөхрөөгүй ТОМ ТОЛГОЙ. Түүгээрээ л тэр гадны эрх ашгийн өмнө буруутай. Дээрээ харь эзэнгүй дэргэдээ мафигүй дэндүү сэхүүн ТОМ ТОЛГОЙ -г дарж авах сонирхол хөршийн бодлогод ч хөл гар болсон дотоодын бүлэглэлд нь ч бий.