2018 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 161,770,892.00 төгрөгийн үнийн дүн бүхий 715,869 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Багануур” ХК (BAN +13.75%) болон “Женко Тур Бюро” ХК (JTB +7.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Жинст Увс” ХК (JIV -4.17%) болон “Говь” ХК (GOV -3.51%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр “TOP 20” индекс 1.07 хувиар буурч 20143.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,381,332,672,851.84 төгрөг боллоо.