УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ЖДҮХС-гаас зээл авсан бол гишүүнээсээ татгалзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ. Түүнийг ЖДҮХС-гаас охин болон хүргэнийхээ компанид 200 сая төгрөгийн зээл авч өгсөн хэмээн хэвлэлээр мэдээлэгдээд байгаа юм. Гэвч тэрбээр ЖДҮХС-гийн асуудал дэгдсэн цагаас л зээл аваагүй, харин зээл авсан гишүүддээ хариуцлага тооц хэмээн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Хэрвээ зээл авсан нь тогтоогдвол гишүүнээсээ татгалзахад бэлэн” гэдгээ илэрхийллээ. Тэрбээр “”Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан гэх худал мэдээллүүд ихээр гарч байна. Хаанаас явуулж байгааг ч би мэдэж байна. Миний бие зээл авсан эсэхээ хуулийн байгууллагаар шалгуулж тогтоолгох бөгөөд хэрвээ авсан бол УИХ-ын гишүүнээсээ татгалзахад бэлэн” гэлээ.
Б.Аз