ВАРШАВА. /ТАСС/. Польш улс өнөөдөр тусгаар тогтнолынхоо өдрийг тэмдэглэж байна. Польш улс тусгаар тогтносны 100 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдууан тус улсын хотуудад янз бүрийн арга хэмжээ, тоглолтууд, ёслолын жагсаал болох аж.
Баярын арга хэмжээ өнгөрсөн бямба гарагийн оройноос эхэлжээ. Ерөнхийлөгч Анжей Дудаг оролцуулсан баяр ёслолын гол арга хэмжээ Варшав хотын төвд болох аж. Харин үд дунд бүх хотод төрийн сүлд дуу эгшиглэх аж. Орой хотын төвд хөгжмийн гэрэлт үзүүлбэр болох юм байна. Мөн тус өдөр хуучны ховор автомашины парад, загварын үзүүлбэр, 10 мянган хүн оролцох уламжлалт гүйлтийн тэмцээн болох аж.