Өчигдрөөс замын хөдөлгөөнийн шинэчилсэн дүрэм мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотой олон асуудал цахим ертөнцөд хөвөрсний нэг нь “10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэх заалт байлаа.
-10 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙГ ТЭЭВЭРЛЭХДЭЭ ХҮҮХДИЙН СУУДАЛ АШИГЛААГҮЙ БОЛ 50.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО-
Тодруулбал, Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхэд тээвэрлэхдээ зориулалтын суудал хэрэглээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 14-р буюу “Мэдээлэл, Харилцаа холбоо, тээвэр, тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчил”- ийн бүлгийн 7.45-д зааснаар “Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн тусгасан ба өөрөөр хэлбэл зөрчил гаргасан иргэнийг 50,000 төгрөгөөр торгох юм байна.
Мөн нийтийн тээвэр болон таксинд хүүхдийн хамгаалалтын суудлыг тэр бүр ашиглах боломжгүй байдаг тул хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нар өвөр дээрээ авч “заавал” арын суудалд суухыг шинэ дүрэмд тусгажээ.
Үүнийг зарим эцэг эхчүүд эсэргүүцэж, цахим ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсээр байна. Тодруулбал,
гэх мэт амьдралд нийцээгүй шийдвэр гэх утга бүхий постууд өнөөдөр ч гэсэн цахим ертөнцөд хөвөрсөөр байна.
Мөн энэ төрлийн постон доор бичигдсэн сэтгэгдэлийн дийлэнх нь “зориулалтын суудал үнэтэй. Олон хүүхэдтэй айл гэхэд хүүхдийнхээ тоогоор суудал авах шаардлага гарч байна. Тэр өндөр үнэтэй суудлыг тийм олноор нь авах боломжтой хүн цөөхөн шүү дээ” гэсэн утгатай байсан бол зөв дэмжиж байна зайлшгүй шаардлагатай зүйл гэх хүмүүс ч цөөнгүй харагдаж байсан юм.
Энэ талаар, Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас тодруулахад, “Жилд 4000 хүүхэд зам тээврийн ослын золиос болж, 1000 нь хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ тээвэрлэхдээ зориулалтын суудал ашиглахгүй байна. Хүүхдүүдийн 97 хувийг буруу тээвэрлэж байна. Мөнгө байхгүй гээд хүүхдээ хохироож болохгүй. Амьдралын зорилго тань болсон хүүхдээ авран хамгаалахад эцэг эхчүүд заавал оролцох ёстой. Хариуцлагатай байх ёстой” гэв.
-ХҮҮХДИЙН СУУДАЛ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ
2018 оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 692 бүртгэгдэж ослын улмаас 31 хүүхэд амь насаа алдаж, 467 хүүхэд гэмтэл авснаас 111 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авч, эрүүл мэндээрээ ноцтой хохирсон харамсалтай тоо баримт гарсан байна.
Энэ тоо та хэдэн ч хүүхэдтэй, хэчнээн санхүүгийн боломж тааруу байсан ч хүүхдийн суудал зайлшгүй авах шаардлагатай гэдгийг бэлхнээ харуулж байна.
Өөрөөр хэлбэл, автомашины осол, гэмтлийн үед таны хүүхдийн амь нас чухал уу эсвэл 100-400 мянган төгрөгөөр худалдаж авах боломжтой хамгаалалтын суудлын үнэ чухал уу гэдгийг бодоод үзэхэд илүүдэхгүй байх.
-ЧАНАР, СТАНДАРТ ӨНГӨ ҮЗЭМЖЭЭСЭЭ ХАМААРАН 100-400 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА-
Манай улсын хувьд хүүхдийн хамгаалах суудлыг онлайн дэлгүүр болон зах худалдааны төвүүдээр худалдаалдаг бөгөөд чанар, стандарт өнгө үзэмжээсээ хамааран дунджаар 100-400 мянган төгрөгийн хооронд зарагддаг юм байна.
Дашрамд сонирхуулахад, Автомашины хамгаалалтын суудал нь дотроо их олон янз байдаг. Дөнгөж төрснөөс эхлээд өсөж том болсон арав хүртэлх насны хүүхдийг ч зориулалтын суудалд тээвэрлэх зориулалттай байдаг. Хүүхдийн нас, өндөр, жингээс нь хамааран загвар, хэмжээ зэрэг нь өөр байдаг тул хүүхэддээ таарч, тохирох суудлыг сонгох нь хамгийн чухал юм байна.
СУУДЛЫН ЗЭРЭГЛЭЛ:
Хүүхдийн жин |
Нас |
Зэрэглэл |
Нярайгаас 10 кг хүртэл |
0-9 сар |
0 |
Нярайгаас 13 кг хүртэл |
Нярайгаас 4 нас хүртэл |
0+ |
9-18 кг |
9сар-4 нас хүртэл |
1 |
15-25 кг |
6 нас хүртэл |
2 |
22-36 |
12 нас хүртэл |
3 |