УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш буюу 2018.10.25-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын хороодын болон намын бүлгийн дарга нар, хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцоно.