Өсвөр үеийнхэн ахуйн хэрэглээний газ үнэрлэх, элдэв үнэртэй химийн бодис үнэрлэж мансуурах, улмаар амиа алдах тохиолдол гарсаар байна. Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 19-ны өдрийн 22.00 цагийн орчимд 16-17 настай эрэгтэй хүүхдүүд, ОХУ-д үйлдвэрлэсэн будаг шингэлэгч үнэртэж мансуурсан байжээ. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Дашрамд, өнгөрөгч долоо хоногт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан өсвөр насны хоёр хүүхдийг үйлдэл дээр нь илрүүлэн баривчилсан юм. Тодруулбал, Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдрийн 22:00 цагийн үед 17, 18 настай хоёр эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг саатуулжээ. Тэдгээрээс биологийн шинжилгээ авахад хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.