Өнгөрсөн сард шинэ iPhone, ухаалаг бугуйн цагаа танилцуулсан Apple компани энэ сарын сүүлээр дахин шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаар болжээ.
Аравдугаар сарын 30-ны өдөр Нью Йоркийн Брүүклинд тэд шинэ iPad Pro таблет болон шинэ Mac төрлийн компьютерээ олон нийтэд танилцуулах гэнэ.
Үйл явдлыг зарлахдаа Apple “There’s more in the making” гэсэн уриа үг ашигласан нь анхаарал татаж байна. Шинэ iPad Pro нь анх удаа нүүрээр нь эзнээ таних Face recognition технологийг ашиглах тухай цуу яриа тараад байгаа.
Мөн дэлгэцийн хэмжээ нь 11 болон 12.9 инчийн сонголттой болж, Lightning портоо USB-C портоор солих тухай таамаг яригдаж байна.
Удахгүй болох арга хэмжээний үеэр удаан хүлээгдсэн MacBook Air зөөврийн компьютерийн шинэ хувилбар танилцуулагдаж магадгүй юм. Мөн Mac Mini бүтээгдэхүүн олон жилийн дараа шинэчлэгдэх магадлал өндөр байна.