Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
“Хүн бүхэнд цэвэр агаар, мод бүхэнд ус” гэсэн уриатай мод тарих энэ намрын ажиллагаанд 20 гаруй байгууллага оролцож 500 орчим мод тарилаа.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нээлтийн арга хэмжээнд оролцож,
-Экологийн тэнцвэргүй байдал цөлжилтийн эсрэг хүмүүс бидний хийж чадах хамгийн том ажил бол мод тарих юм гэлээ. Мөн тэрбээр тарьсан модоо арчилж ургуулж байхыг уриаллаа.