Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг АТГ-аас газар шалгаж байна. Тодруулбал, Монголын Хүний төлөө намын дарга Я.Бат-Ялалтаас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн 17 хөрөнгөтэй холбоотой асуудлаар АТГ-т ханджээ. Уг хүсэлтийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан байна. Шалгалтаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулан ашигласан байдал тогтоогдоогүй учраас хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Харин прокурорын байгууллагаас зарим асуудлыг шалга гэсэн үндэслэлээр АТГ-т буцаагдан шалгагдаж байгаа юм байна.