Нийслэлийн Монгол ардын намын 34-р бага хурал үүрээр 05 цагт шинэ даргаа тодруулсанаар өндөрлөв. Хуралд оролцсон 367 төлөөлөгч оролцож саналаа өгч 18 санал хүчингүй болжээ. Нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөгч Д.Сумьяабазарт 167, С.Батболдод 164 төлөөлөгч саналаа өгснөөр гурван хүний саналаар Д.Сумьяабазар ялалт байгуулжээ. Нийслэлийн намын хорооны шинэ дарга Д.Сумьяабазар шинэ бүрэлдэхүүнээ 16 цагаас тусгаар тогтнолын ордонд хуралдуулахаар болжээ