Алибаба группын үүсгэн байгуулагч Жэк Ма манай улсад ирж, амжилттай бизнесийн талаар 300 Монгол залууст зориулж илтгэл тавьсан билээ. Тэрхүү илтгэлийн онцлох 15 зөвлөгөөг таньд хүргэж байна.
- Хэчнээн хөгшин ч бай, хэчнээн гайхамшигтай ч бай сониуч зангаа гээж болохгүй. Үргэлж шинийг эрэлхийлж бай.
- Яагаад чамайг бусад хүмүүс хүлээн зөвшөөрч, чамд туслах ёстой гэж? Зөвхөн чи л өөрөө өөртөө тусална. Хэрвээ хүчтэй, чадалтай бол харин бусдад туслахыг хичээ.
- Компани байгуулж байгаа бол эхлээд хөрөнгө оруулалтын талаар бодох хэрэггүй. Хөрөнгө оруулагчидтай уулзаж цагаа үрэх ч шаардлагагүй. Харин ихэнх цагаа хэрэглэгчидтэйгээ, ажилчидтайгаа ярилцах гэж зарцуул. Бүтээгдэхүүнээ сайжруулахад зарцуул.
- Нэгдүгээрт хэрэглэгч, хоёрдугаарт ажилчид, гуравдугаарт хувьцаа эзэмшигчид. Учир нь хэрэглэгчид чамд мөнгө төлж байгаа болохоос хувьцаа эзэмшигчид төлдөггүй. Хэрвээ хэрэглэгчиддээ, ажилчиддаа хангалттай цаг зарцуулж, тэдний төлөө ажиллах юм бол аяндаа хувьцаа эзэмшигчид ашгаа хүртэж эхэлнэ.
- Би амжилттай яваа хүмүүсийг үзэн яддаг байсан. Харин дараа нь Билл Гейтс бол миний жишээ авах ёстой хүн биш юм байна гэдгийг ойлгосон. Манай хотод зарим нэг нь зоогийн газар нээж, зарим нь зочид буудал нээж, харин бусад нь бяцхан зүйлийг хийгээд амжилтад хүрч байлаа. Би тэднээс л үлгэр жишээ авах ёстой.
- Хэдий чинээ олон хүн гомдоллож байна тэнд боломж бий. Гомдоллоод байгаа асуудлыг нь шийдэж чадвал амжилтад хүрнэ.
- Амжилттай яваа хүмүүс хэзээ ч гомдоллодоггүй. Тэд хүмүүстэй ажилладаг, тэд ирээдүйдээ итгэдэг. Бас үргэлж байгаа зүйлдээ талархалтай ханддаг. Хэрвээ та гайхалтай бие хүн болохыг хүсэж байвал хандлагаа өөрчил, юмыг эерэгээр хар.
- Эмчлэх боломжгүй нэг л өвчин бий. Үүнийг тэнэглэл гэж нэрлэдэг. Хэрвээ тэнэг бол хорт хавдар туссанаас ч долоон дор.
- Дэлхий ертөнцийг, хүмүүсийн хүндлэлийг чи булчингаар биш харин хайраараа олж авдаг. Эх дэлхийгээ хайрлах хайр, байгаль орчноо хайрлах хайр, хамт ажилладаг хүмүүсээ хайрлах хайр тэр ч бүү хэл өрсөлдөгчдөө хүртэл хайрлах хайр байх ёстой.
- Сайн удирдагчтай, сайн чиглүүлэгчтэй болно гэдэг 30 хүртэлх насны залуусын хувьд хамгийн чухал. Харин та 30-40 настай бол ямар нэгэн зүйл хийхийг хүсвэл хий тэрийгээ. Учир нь энэ үед хүн тодорхой хэмжээний мэдлэгтэй болчихсон, дээрээс нь цааш үргэлжлүүлэх хугацаа хангалттай байдаг. Харин 40-50 насанд хүрсэн бол өөрийн чаддаг зүйлийг л хий, шинэ зүйл оролдох, огт мэдэхгүй зүйлээ хийх хэрэггүй. Харин нас нэгэнт 60 гарсан бол үр ачтайгаа цагийг өнгөрүүл. Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүл. 70 гарчихвал сайхан наралж суу л даа. Амьдралын сайхныг мэдэр.
- Танд таалагдах ч бай, үгүй ч бай 10 жилийн дараа баян хүмүүс илүү олон болно. 10 жилийн дараа өнөөдрийнхөөс ч олон амжилтад хүрсэн хүмүүс бий болно.
- Дэлхийн гуравдугаар дайн бол бид хамтран ажиллах, өвчин эмгэгийг илааршуулах, хорт хавдраас салах, интернетийг ашиглан улс төрийг өөрчлөх, байгаль орчны асуудлыг хамтдаа шийдвэрлэх тийм дайн байх юм.
- Та бүхэн Монголд байна. Гэхдээ та Монголдоо сэтгэж болохгүй. Харин дэлхийг тэр чигээр нь харж, том сэтгэх хэрэгтэй.
- Ирэх 20-30 жилийн хугацаанд интернетийн ачаар жижиг дунд бизнесүүд, бага буурай орнууд, залуу үеийнхэн даяаршлын амтыг мэдэрнэ.
- Хүн өдөр бүр бэлтгэл сургууль хийсний үр дүнд л ялалтад хүрдэг юм.