Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 5,7 их наяд төгрөгийн өр төлж барагдуулжээ.2018 оны 9, 10, 11, 12 дугаар сард дахиад 865 тэрбум төгрөгийн өр төлнө. Мөн оны эцэс гэхэд нийт 6,6 их наяд төгрөгийн өр төлөхөөр төлөвлөөд байна.
Нийт 180 мянган орчим төрийн албан хаагчийн нэг жилийн цалингийн зардал хоёр их наяд төгрөг болдог аж. ОУВС-ийнхан Засгийн газрыг бидний төсөөлж байснаас илүү өндөр үр дүнтэй ажиллаж байна гэж үнэлжээ