Залуус мөрийтэй тоглоомонд донтож мөнгөө алдах тохиолдол гарсаар байна.Өнгөрсөн долоо хоногт гэхэд мөрийтэй тоглож байсан хэсэг залуусыг цагдаагийнхан саатуулжээ.Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замын хойд талын орон сууцанд хэдэн залуутай мөрийтэй тоглож байхад нь илрүүлсэн байна.Мөрийтэй тоглоомыг С гэгч залуу зохион байгуулсан бөгөөд тухайн байрнаас олон тооны хасаа, хөзөр бусад эд зүйлсийг цагдаагийнхан хураан авчээ. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.Тоглоомонд донтсон залуус гэр орныхоо үнэтэй эд хөрөнгө, байр машинаа ч барьцаанд тавиад тоглосон тохиолдол гарсаар байгаа тул цагдаагийнхан энэ мэтээр мөрийтэй тоглоом тоглогчидтой хатуу тэмцэж эхэлжээ