Засгийн газраас төрийн албаны ёс зүй, хариуцлагагыг чангатгах үүднээс төрийн байгууллагуудад шалгалт хийх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд 13 яам, 12 агентлаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шалгалт хийсэн бол энэхүү шалгалтыг улс орон даяар үргэжлүүлээд байгаа юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг аймгуудын төрийн албаны хүний нөөцийн дүүргэлт, албан хаагчдын ёс зүйн байдал, төрийн өмчийн барилга байгууламж, ажлын өрөөний дотоод дэг журам, ажилчдын цаг ашиглалтад нарийвчилсан шалгаж байгаа.
Үүнээс гадна орон нутагийн удирдлагууд хууль хүчний байгууллагадаа чиглэл өгч төрийн албан хаагчид ажлын байрандаа архидан согтуурч байгаа эсэхийг шалгуулж байгаа ажээ. тухайлбал, Өвөрхангай аймгийн ИТХ-аас Цагдаагийн газартайгаа хамтран энэ сарын 6-7-ны шилжих шөнө төрийн байгууллагуудад ажил албаа гүйцэтгэж байгаа албан хаагчид болон жижүүр, хамгаалалтын албыг шалган архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхэд хяналт тавьжээ.