Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Р.Болд тус улсын өдөр тутмын “Daily Sabah” сонинд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон ФЕТО террорист бүлэглэлийн тухай ярилцлага өгчээ.
Монгол улсын Элчин сайд Р.Болд энэхүү ярилцлагын үеэр хэлэхдээ: Турк, Монгол хоёр улсын харилцаа нь “ФЕТО” бүлгэмтэй холбоотой Монгол дахь Турк сургуулийн захирлыг улсад нь буцаан өгөхгүй гэсэн асуудлаас үүдэн хүндэрч эхэлсэн. Туркийн талаас ч Монгол улсыг “ФЕТО” бүлгэмийн үйл ажиллагааг дэмжих нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж байна хэмээн мэдэгдсэн. “ФЕТО” бүлгэмтэй холбоотой асуудлыг Монголын тал ноцтой хүлээж авдаг. Монголд 1994 оноос хойш тус бүлгэмтэй холбоотой “Емпати” боловсролын байгууллага бий болсон. Одоо орон нутаг, төв салбар гээд таван сургуульд 1300 орчим хүүхэд суралцаж байгаа. Өмнө нь 3000 хүрч байсан ч жил ирэх тусам хүүхдийн тоо буурсан. Тэнд 200 гаруй турк гаралтай багш нар ажилладаг байсан одоо 20 гаруй л болсон. Эдгээр сургуулиудыг одоо “ФЕТО” бүлгэмтэй холбоотой байгууллага биш, Германы компани санхүүжүүлж байгаа. Монгол Улсын Боловсролын яамнаас сургалт явуулах тусгай зөвшөөрлийг олгохдоо санхүүжилттэй холбоотой олон асуудлыг шалгадаг. “ФЕТО” бүлгэмтэй холбоотой байж болзошгүй Монгол дахь сургуулиудын захиргааг Монголын Боловсролын яаманд шилжүүлэгдэж байгаа, мөн энэ бүлгэмтэй холбоотой байж болох ажилчид энэ онд багтаж Монгол Улсын нутаг дэвсгэрийг орхих шийдвэр гарсан хэмээн ярьжээ