Сүхбаатар дүүргийн 7,8 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:66 “Зайсан-Цэцэг төв-11-р хороолол” чиглэлийг шинээр нээжээ.Тус чиглэлд өдөрт зургаан тээврийн хэрэгсэл 9 минутын хүлээгдлийн хугацаатайгаар 2018 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлээд байна. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ