Өнгөрсөн сарын 30-нд Нийслэлийн цагдаагийн байгууллагын 102 утсанд иргэнээс “Богд ууланд нас барсан хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл иржээ.Үүний дагуу БЗД-ийн цагдаагийн III хэлтсийн бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг шалгалтыг хийж ажилласан байна. Хэргийн газрын үзлэгээр цогцсыг эрэгтэй 29 настай А болохыг ар гэрийнхнийх нь мэдээлэл болон өмсч явсан хувцсаар тогтоож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.Өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар талийгаач Цэцээ гүний оргилд өнгөрсөн хоёрдугаар сард явж байгаад хавьцаа явж байгаад төөрчээ. Улмаар утасныхаа цэнэгийг дуусахаас өмнө онцгойн тусгай дугаар руу залгаж төөрснөө хэлж, тусламж гуйжээ.Гэвч онцгойнхон Төв аймгийн онцгой байдлын утсанд холбогдож хэл гээд дуудлагыг хүлээж аваагүйгээс болж тэрээр осгож амиа алдсан байна. Үзлэг шинжилгээгээр гадны нөлөөгүй, золгүй байдлаар осгож нас барсан гэх дүгнэлт гаргажээ.НЦГ-ын эх сурвалж “Ар гэрийнхэн нь онцгой байдлын байгууллагад ихэд гомдолтой байгаа. “Аврал эрэх үед нь тусламж үзүүлсэн бол нас барахаас нь өмнө олох боломжтой байсан шүү дээ” гэж байгаа. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст үргэлжлүүлэн шалгах болсон” гэв